2019-02-15

Жүжигчин О.Цэнгэл ЭЭЖ боллоо

jujigchin-Tsengel
Жүжигчин О.Цэнгэл

Жүжигчин мэргэжлээ телевизийн хөтлөгчөөр орлуулж, сэргэлэн цовоо, няхуур хөтлөгч болохоо харуулсан бүсгүй бол О.Цэнгэл.

Эх орон телевизийн “Өглөө хөтөлбөр”-ийг том гэдэстэй хөтөлж байсан бүсгүй, давхар биетэй болсоноо харин ч олноос нуугаагүй.

О.Цэнгэл “Боолын Гэрээ”, “Сайн Уу Амьдрал Минь”, “Гоёлын Даашинз” зэрэг хэд хэдэн дэлгэцийн уран бүтээлийг амилуулж, сайн жүжигчин гэдгээ харуулсан.

Тэрээр “Universe Best Songs” наадмын шилдэг оролцогч Г.Мишээлтэй хайр сэтгэлийн холбоо үүсгэж, шинэ хүнээ өнөөдөр /2019-02-15/ өлгийдөн авлаа.

Энэ тухайгаа Г.Мишээл өөрийн нүүр номондоо

Ингээд бид 3-уулаа боллоо доо. Бяцхан хөөрхөн гүнж маань бидэндээ хүрээд ирлээ. Чамаараа маш их бахархлаа, Маш их Баярлалаа. Бүх эмч, сувилагч Нартаа Баярлалаа” хэмээжээ. Залуусдаа аз жаргал хүсье.

З.Халиун