92 дахь удаагийн Академийн шагнал гардуулах ёслол өнөөдөр болж өндөрлөлөө. Энэ жилийн хамгийн их дуулиан шуугиан тариад байсан найруулагч Bong Joon-ho -н Parasite кино 6 төрөлд нэр дэвшснээс Original Screenplay, International Feature Film, Best Directing, Best Picture 4 төрөлд шагнал хүртлээ. Энэ нь англи хэл дээрх бус кино Оскараас шилдэг кино шагналыг авсан анхны тохиолдол мөн солонгос кино Оскараас анх удаагаа шагнал авсан гэхчлэн түүхийг бүтээлээ.
Мөн найруулагч Taika Waititi, жүжигчин Joaquin Phoenix, Brad Pitt (жүжигчиний хувиар) нар анх удаагаа Оскар авсан бол харин Eminem тайзан дээр Lose Yourself дуугаа дуулж сьюрприз барилаа.
Ингээд 92 дахь удаагийн Оскарын эзэдтэй танилцацгаая
Best Original Screenplay (Шилдэг кино зохиол)
Parasite – Bong Joon-ho and Han Jin-won
Marriage Story – Noah Baumbach
1917 – Sam Mendes and Krysty Wilson-Cairns
Once Upon a Time in Hollywood – Quentin Tarantino
Best Adapted Screenplay (Шилдэг сэдэвчилсэн зохиол)
Тэрээр Оскарын шагналд 2 дахь удаагаа нэр дэвшиж анх удаагаа авч буй юм. Өмнө нь тэрээр 2005 онд Two Cars, One Night богино хэмжээний киногоор нэр дэвшиж байжээ.
Jojo Rabbit – Taika Waititi (Christine Leunens -н Caging Skies зохиолоос)
The Irishman – Steven Zaillian (Charles Brandt -н I Heard You Paint Houses номноос)
Joker – Todd Phillips and Scott Silver ( Bill Finger, Bob Kane, Jerry Robinson нарын бүтээсэн DC Comics дүрээс)
Little Women – Greta Gerwig (Louisa May Alcott -н ижил нэрт зохиолоос)
The Two Popes – Anthony McCarten – (өөрийнх нь тайзны жүжиг)
Best Visual Effect (шилдэг визуал эффект)
1917 – Guillaume Rocheron, Greg Butler, and Dominic Tuohy
Avengers: Endgame – Dan DeLeeuw, Matt Aitken, Russell Earl, and Dan Sudick
The Irishman – Pablo Helman, Leandro Estebecorena, Stephane Grabli, and Nelson Sepulveda
The Lion King – Robert Legato, Adam Valdez, Andrew R. Jones, and Elliot Newman
Star Wars: The Rise of Skywalker – Roger Guyett, Neal Scanlan, Patrick Tubach, and Dominic Tuohy
Best Sound Mixing (Шилдэг дууны найруулга)
1917 – Mark Taylor and Stuart Wilson
Ad Astra – Gary Rydstrom, Tom Johnson and Mark Ulano
Ford v Ferrari – Paul Massey, David Giammarco, and Steven A. Morrow
Joker – Tom Ozanich, Dean Zupancic and Tod Maitland
Once Upon a Time in Hollywood – Michael Minkler, Christian P. Minkler, and Mark Ulano
Best Sound Editing (Шилдэг дууны эффект)
Ford v Ferrari – Donald Sylvester
1917 – Oliver Tarney and Rachael Tate
Once Upon a Time in Hollywood – Wylie Stateman
Star Wars: The Rise of Skywalker – Matthew Wood and David Acord
Best Live Action Short Film (Шилдэг бодит зураг авалттай богино хэмжээний кино)
The Neighbors’ Window – Marshall Curry
Brotherhood – Meryam Joobeur and Maria Gracia Turgeon
Nefta Football Club – Yves Piat and Damien Megherbi
Saria – Bryan Buckley and Matt Lefebvre
A Sister – Delphine Girard
Best Animated Short Film (Шилдэг богино хэмжээний анимэйшн)
Hair Love – Matthew A. Cherry and Karen Rupert Toliver
Dcera (Daughter) – Daria Kashcheeva
Kitbull – Rosana Sullivan and Kathryn Hendrickson
Memorable – Bruno Collet and Jean-François Le Corre
Best Production Design (Шилдэг тайз засалт)
Once Upon a Time in Hollywood – Тайз засалт: Barbara Ling; Тайз чимэглэлт: Nancy Haigh
The Irishman – Production Design: Bob Shaw; Set Decoration: Regina Graves
Jojo Rabbit – Production Design: Ra Vincent; Set Decoration: Nora Sopková
1917 – Production Design: Dennis Gassner; Set Decoration: Lee Sandales
Parasite – Production Design: Lee Ha-jun; Set Decoration: Cho Won-woo
Best Original Song (Кинонд зориулж бичсэн шилдэг дуу)
Sir Elton John ийнхүү 2 дахь удаагаа Оскарын шагнал авсан бөгөөд өмнө тэрээр 1994 онд The Lion King анимэйшний дуу болох “Can You Feel the Love Tonight” дуугаараа авч байсан юм. Тэрээр 26 жилийн дараа дахин энэ шагналыг гардан авахад мөн л The Lion King гэсэн уран бүтээл Оскарт нэр дэвшиж буй нь маш сонирхолтой тохиолдол юм. Мөн түүнтэй 53 жилийн турш хамтран ажилласан Bernie Taupin -тай хамт энэ жил анх удаагаа Golden Globe болон Оскар авлаа.
“(I’m Gonna) Love Me Again” Rocketman (киноны дуу)– Ая; Elton John; Үг Bernie Taupin
“I Can’t Let You Throw Yourself Away” Toy Story 4 (анимэйшны дуу)– Үг ая; Randy Newman
“I’m Standing with You” Breakthrough (киноны дуу) – Үг ая; Diane Warren
“Into the Unknown” Frozen II (анимэйшны дуу) – Үг ая; Kristen Anderson-Lopez, Robert Lopez
“Stand Up” Harriet (киноны дуу) – Үг ая; Joshuah Brian Campbell and Cynthia Erivo
Best Original Score (Кинонд зориулж бичсэн шилдэг хөгжим)
Ердөө 37хон настай залуухан хөгжимчин бүсгүй Hildur Guðnadóttir -н хувьд энэ жил үнэхээр од нь гийсэн жил байлаа. Тэрээр Joker киноны хөгжимөөр Oscars, Golden Globe, BAFTA гэсэн гурван маш том наадмаас шилдэг хөгжим шагналыг хүртлээ. Үүгээр ч дуусахгүй тэр Chernobyl mini series -н хөгжмийг зохион түүгээрээ Primetime Emmy Award, Grammy Award хоёроос шилдэг хөгжим шагналыг хүртсэн билээ. Мөн тэрээр энэ номинацадаа шилдгээр шалгарч байсан 4 дэхь эмэгтэй хөгжмийн зохиолч болж байна.
Little Women – Alexandre Desplat
Star Wars: The Rise of Skywalker – John Williams
Best Makeup and Hairstyling (Шилдэг дүр хувиргалт ба үс засалт)
Kazu Hiro нь Makeup artist дундаа алдартай нэгэн бөгөөд бидний сайн мэдэх How the Grinch Stole Christmas, Hellboy, G.I. Joe: The Rise of Cobra, Salt, TRON: Legacy гэх мэт маш олон уран бүтээлүүд дээр дүр хувиргалтыг хийж байжээ. Тэрээр 2018 оны Академийн шагнал гардуулах ёслолоос Darkest Hour киногоор анхны Оскараа авч байсан бол ийнхүү Bolbshell киногоор 2 дахь удаагаа Оскар авч байна.
Bombshell – Kazu Hiro, Anne Morgan, Vivian Baker
Joker – Nicki Ledermann and Kay Georgiou
Judy – Jeremy Woodhead
Maleficent: Mistress of Evil – Paul Gooch, Arjen Tuiten, and David White
1917 – Naomi Donne, Tristan Versluis, and Rebecca Cole
Best International Feature Film (Шилдэг олон улсын кино)
Parasite шилдэг олон улсын кино төрлөөр 2 дахь Оскараа авсан юм. Найруулагч Bong Joon-ho шагналын яриа өгөх үедээ : “Энэхүү шагналыг авч байгаадаа үнэхээр баяртай байна. Би одоо уухад бэлэн шүү” хэмээн хошигносон юм.
Parasite (South Korea) in Korean – Bong Joon-ho
Corpus Christi (Poland) in Polish – Jan Komasa
Honeyland (North Macedonia) in Turkish and Macedonian – Tamara Kotevska and Ljubomir Stefanov
Les Misérables (France) in French – Ladj Ly
Pain and Glory (Spain) in Spanish – Pedro Almodóvar
Best Film Editing (Шилдэг дүрс эвлүүлэг)
Ford v Ferrari – Andrew Buckland, Michael McCusker
The Irishman – Thelma Schoonmaker
Jojo Rabbit – Tom Eagles
Best Documentary Short Subject (Шилдэг богино хэмжээний баримтат кино)
Learning to Skateboard in a Warzone (If You’re a Girl) – Carol Dysinger, Elena Andreicheva
In the Absence – Yi Seung-Jun and Gary Byung-Seok Kam
Life Overtakes Me – John Haptas and Kristine Samuelson
St. Louis Superman – Smriti Mundhra and Sami Khan
Walk Run Cha-Cha – Laura Nix and Colette Sandstedt
Best Documentary Feature (Шилдэг бүрэн хэмжээний баримтат кино)
American Factory – Steven Bognar, Julia Reichert, Jeff Reichert
The Cave – Feras Fayyad, Kirstine Barfod, and Sigrid Dyekjær
The Edge of Democracy – Petra Costa, Joanna Natasegara, Shane Boris, and Tiago Pavan
For Sama – Waad Al-Kateab and Edward Watts
Honeyland – Ljubomir Stefanov, Tamara Kotevska, and Atanas Georgiev
Best Costume Design (Шилдэг хувцас дизайн)
2013 онд Anna Karenina киногоор анх Оскар авч байсан хувцас дизайнер Jacqueline Durran 7 жилийн дараа 2 дахь Оскараа авлаа.
Little Women – Jacqueline Durran
The Irishman – Sandy Powell and Christopher Peterson
Once Upon a Time in Hollywood – Arianne Phillips
Best Cinematography (Шилдэг зураг авалт)
Энэ жилийн Оскарын хамгийн тодорхой болсон эзэн Roger Deakins байсан гэхэд бараг хилсдэхгүй болов уу. The Shawshank Redemption (1994), No Country for Old Men (2007), Skyfall (2012), Unbroken (2014), Sicario (2015) зэрэг бараг л ажилласан кино болгон нь Оскарт нэр дэвшдэг энэ салбарынхаа домог болсон агуу уран бүтээлч юм. Тэрээр Оскарт 15 удаа нэр дэвшиж 2018 онд Blade Runner 2049-өөр, энэ жил 1917 киногоор тус тус Оскарын эзэн боллоо. Мөн тэрээр 5 удаагийн BAFTA -н шагналтай юм.
The Lighthouse – Jarin Blaschke
Once Upon a Time in Hollywood – Robert Richardson
Best Animated Feature Film (Шилдэг бүрэн хэмжээний анимэйшн)
Энэ жилийн шилдэг анимэйшн төрөлд нэр дэвшиж буй уран бүтээлүүд бүгд л өөрийн онцгой хэв маяг дүр төрхтэй байсан билээ. Netflix -н Klaus, I Lost My Body гэх 2 уран бүтээл Оскар авах байх гэх олон хүмүүсийн таамаг байсан болов уу? Харин Toy Story 4 шилдгээр шалгарсан нь таамаглаагүй гэнэтийн явдал байлаа. Toy Story franchise нь нийтдээ 12 удаа оскарт нэр дэвшиж Шилдэг кинонд зориулж бичсэн дуу шагналыг 1, ололт амжилтыг үнэлэн өгдөг Special Achievement Award 1, Шилдэг бүрэн хэмжээний анимэйшн шагналыг 2 удаа (Toy Story 3, 4) хүртэж байжээ.
Toy Story 4 – Josh Cooley, Jonas Rivera, and Mark Nielsen
How to Train Your Dragon: The Hidden World – Dean DeBlois, Bonnie Arnold, and Brad Lewis
I Lost My Body – Jérémy Clapin and Marc du Pontavice
Klaus – Sergio Pablos, Jinko Gotoh, and Marisa Román
Missing Link – Chris Butler, Arianne Sutner, and Travis Knight
Best Supporting Actor (Шилдэг туслах дүрийн эрэгтэй жүжигчин)
Найруулагч Тарантино -н холливүүдэд зориулсан кино гэгдээд буй Once Upon a Time…in Hollywood киноны орлон тоглогч Cliff Booth -н дүрээрээ жүжигчин Brad Pitt -д кино наадмуудаас авч болох бүх л шагналыг авч чадлаа. Golden Globe -с эхлээд Оскар хүртэл түүний дүр төрх, түүний өгч буй тайзны яриа, хошигнолууд үзэгч шүүмжлэгчдийн сэтгэлийг маш их хөдөлгөж байлаа. 2019 он түүний амжилттай эргэн эрэлт хийсэн жил байж чадсан юм.
Brad Pitt – Once Upon a Time in Hollywood as Cliff Booth
Tom Hanks – A Beautiful Day in the Neighborhood as Fred Rogers
Anthony Hopkins – The Two Popes as Pope Benedict XVI
Al Pacino – The Irishman as Jimmy Hoffa
Joe Pesci – The Irishman as Russell Bufalino
Best Supporting Actress (Шилдэг туслах дүрийн эмэгтэй жүжигчин)
Гэр бүлийн хуульч бүсгүй Nora -н дүрээрээ жүжигчин Laura Dern анх удаагаа Оскарын эзэн боллоо. Өмнө нь тэрээр Rambling Rose (1991) кинонд гол дүрээр, Wild (2014) кинонд туслах дүрээр тус тус нэр дэвшиж байсан билээ. Laura Dern ч мөн адил Golden Globe, SAG Awards, BAFTA -с шилдэг туслах дүрийн эмэгтэй жүжигчин шагналыг хүртсэн юм.
Laura Dern – Marriage Story as Nora Fanshaw
Kathy Bates – Richard Jewell as Barbara “Bobi” Jewell
Scarlett Johansson – Jojo Rabbit as Rosie Betzler
Florence Pugh – Little Women as Amy March
Margot Robbie – Bombshell as Kayla Pospisil
Best Actor (Шилдэг гол дүрийн эрэгтэй жүжигчин)
Хэзээ ч супер баатартай комикоос сэдэвлэсэн кинонд тоглохгүй хэмээн хэлж байсан жүжигчин Joaquin Phoenix Joker -н дүрээс татгалзаж чадаагүй гэдэг. Магадгүй энэ дүрээрээ кино урлагын хамгийн том шагналыг авна гэж бодоогүй байсан байх.
Тэрээр шагнал авах бүрдээ нэг л дурамжхан байгаа нь хачирхалтай санагдаж байлаа. Golden Globe авах үедээ тэр 3 удаа F word хэлээд авсан. Түүний өгч байсан тайзны яриа бусад хүмүүсийнхээс тэс өөр байсан бөгөөд байгаль дэлхийн тэнцвэртэй байдал, бид амьтны гаралгүй хоолыг сонгох ёстой гэх мэт чухал сэдвүүдийг байнга хөндөж байсан юм. Тэрээр Sag Awards дээр сайн найз Heath Ledger -г дурссан бол өнөөдөр Оскарын тайзнаа ердөө 23 насандаа өөд болсон өөрийн төрсөн ах River Phoenix -н талаар дурссан юм.
Joaquin Phoenix – Joker as Arthur Fleck / Joker
Antonio Banderas – Pain and Glory as Salvador Mallo
Leonardo DiCaprio – Once Upon a Time in Hollywood as Rick Dalton
Adam Driver – Marriage Story as Charlie Barber
Jonathan Pryce – The Two Popes as Cardinal Jorge Mario Bergoglio
Best Actress (Шилдэг гол дүрийн эмэгтэй жүжигчин)
Америкийн алдартай дуучин, жүжигчин Judy Garland -н амьдралаас сэдэвлэсэн намтарчилсан уран бүтээл Judy киногоор жүжигчин Renee Zellweger -т Оскарын шагнал авлаа. Шагналын улирлын эхнээс л кино шүүмжлэгчид энэ жилийн эмэгтэй гол дүр тодорхой хэмээн ярьж байсан бол тэр нь ч биеллээ оллоо. Тэрээр өмнө нь 2004 онд Cold Mountain киноны туслах эмэгтэй дүрээр Оскар авч байсан билээ.
Renée Zellweger – Judy as Judy Garland
Cynthia Erivo – Harriet as Harriet Tubman
Scarlett Johansson – Marriage Story as Nicole Barber
Saoirse Ronan – Little Women as Josephine “Jo” March
Charlize Theron – Bombshell as Megyn Kelly
Best Director (Шилдэг найруулагч)
Аль хэдийнээ 2 Оскарын шагнал аваад байсан Bong Joon-ho шилдэг найруулагчын шагнал авсандаа итгэж ядан байсан бөгөөд тайзны яриа өгөхдөө: “Би өөрийгөө өнөөдөр хангалттай шагнал авлаа гэж бодон тайвширчихсан сууж байлаа” хэмээн инээгээд найруулагч Martin Scorsese болон Quentin Tarantino -д баярласнаа илэрхийлж “болдог бол энэ шагналаа 5 хуваагаад хамтдаа авчихмаар байна” гэж хамт нэр дэвшиж буй бүх найруулагчиддаа хандан хэлсэн юм.
Martin Scorsese – The Irishman
Quentin Tarantino – Once Upon a Time in Hollywood
Best Picture (Шилдэг кино)
Parasite -г дагасан нэр хүнд, дуулиан шилдэг олон улсын киногоор тогтохгүй болж шилдэг найруулагч шагналыг аваад байсан бол тун удалгүй Академийн шагнал гардуулах ёслолын хамгийн том шагнал болох Best Picture буюу шилдэг кино төрөлд 8 уран бүтээлтэй өрсөлдөн ялалт байгууллаа. Энэ нь Солонгосын төдийгүй Академийн түүхэнд гадаад хэл дээрхи бүтээл Best Picture шагналыг авсан анхны тохиолдол болж түүх болон үлдэж буй юм. Түүнээс гадна шилдэг найруулагч шагналыг авсан 2 дахь Ази найруулагч мөн шилдэг эх зохиол шагналыг авсан анхны Ази уран бүтээлж боллоо.
Сүүлийн 20 жил эрчимтэй хөгжиж буй Солонгосын кино урлаг ийнхүү дэлхийд хүлээн зөвшөөрөгдлөө.
Parasite – Kwak Sin-ae and Bong Joon-ho
Ford v Ferrari – Peter Chernin, Jenno Topping, and James Mangold
The Irishman – Martin Scorsese, Robert De Niro, Jane Rosenthal, and Emma Tillinger Koskoff
Jojo Rabbit – Carthew Neal, Taika Waititi, and Chelsea Winstanley
Joker – Todd Phillips, Bradley Cooper, and Emma Tillinger Koskoff
Marriage Story – Noah Baumbach and David Heyman
1917 – Sam Mendes, Pippa Harris, Jayne-Ann Tenggren, and Callum McDougal
Once Upon a Time in Hollywood – David Heyman, Shannon McIntosh, and Quentin Tarantino