“ЖИНХЭНЭ” Ромео

jujigchin-Dolgoon-02
Жүжигчин О.Дөлгөөн ханийн ахмт /АХНУ 2020-02-14/

“Залуу байна, хийж бүтээх зүйл их. Тиймээс хүнтэй суух бодол ойрын хэдэн жилдээ байхгүй ээ” хэмээж байсан бүсгүй маш богино хугацаанд гэр бүлтэй болж,

бяцхан хүүгийн ээж ч болоод амжсан юм. Гадаад дүр төрх, байгаа байдлаараа эрчүүдийн төдийгүй охид бүсгүйчүүдийн анхаарлыг эрхгүй татах жүжигчин О.Дөлгөөн.

Очироо бол түүний хань. Урлагийн хүнийг урлагийн хүн л ойлгож гэр бүл нь байдаг гэдэг үгүй юм шүү гэх шиг өөр салбараас ханиа сонгосон бүсгүй харин ч түүнийхээ хайр, халамжинд жаргаж явна.

Өглөө гараад заримдаа үүрээр гэртээ орж ирэх их ажилтай урлагийн бүсгүйг ханиараа сонгох тийм ч амар биш.

“Ийм зүйлийг ямар эр хүн хүсэх билээ дээ. Тэр бүхнийг ойлгодог ханьдаа би яардаг” хэмээн О.Дөлгөөн хэлсэн удаатай. Энэ бүхнийг үл тоомсорлох нь хайр хэмээх хамгийн сайхан шалтгаан. Үнэхээр эрхэмсэг Жульетта өөрийн “жинхэнэ” Ромеогоо олжээ.

Одоогийн байдлаар хосууд маань хүүгийн хамт АНУ-д ажиллаж амьдарч байгаа билээ.

О.Дөлгөөн, “Аав ээж болсноосоо хойш гадуур романтик болзоо гэхээсээ илүүтэй гэртээ орон дээрээ дуртай киногоо сонгоод үзэхийг жинхэнэ амралт гэж үздэг болсон доо. Гадуур хөл хориотой үед та нар маань ч гэсэн гэртээ хайрын баяраа хайртай хүнтэйгээ сайхан өнгөрүүлээрэй” хэмээв.