Дэлхийн хөгжмийн салбарт эгч дүүсийн манлайлал эрчимжсээр байна. Эдгээр эгч дүүс огтхон ч дуулдаггүй боловч яаж дэлхийн дуу хөгжмийн салбарыг атгаад байна вэ хэмээх асуулт сонирхолтой. Эгч дүүсийн гоо үзэсгэлэн, моделийн карьер ихээхэн нөлөөтэй болов уу.
Супер модель Жижи Хадид, дүү Белла Хадид, бага дүү Анвар Хадид нар бүгд дэлхийн дуу хөгжмийн салбарын шилдэг төлөөллүүдтэй үерхдэг.
Энэ жил 24 настай Жижи Хадид нь Британийн алдарт дуучин Заян Маликтай 2015 оноос хойш үерхэхдээ хэд хэдэн удаа салаад амжсан ч, 2020 оны 1 дүгээр сард эргэн нийлснээ мэдэгдсэн билээ.
Тэгвэл дүү Белла Хадид (23 настай) нь Канадын нэрт дуучин The Weeknd-тэй 2015 оноос хойш үерхэхдээ мөн л хэдэн удаа салж нийлээд амжсан. “Одоогоор” тэд салчихсан байгаа бөгөөд 2020 ондоо эргээд нийлэх өндөр магадлалтай гэж болно.
Эгч нарынхаа замналаар супер модель болоод буй эрэгтэй бага дүү Анвар Хадид (20 настай) өдгөө Английн алдарт дуучин Дуа Липатай үерхэж байна.
Дуа Липа 2017 онд дебют цомгоо гаргаснаас хойш Британий төдийгүй олон улсын томоохон хөгжмийн наадмуудын бүхий л шагналыг түүсэн, дуучны карьер нь ид яваа нэгэн юм.
Анвар Хадид, Дуа Липа нар өнгөрсөн 2019 оны намар Липагийн төрсөн газар болох Косовод очсоноос гадна, Нидерландад болсон Хадидын эмээгийн оршуулгад ч хамт очсон. Мөн оны сүүлчээр Нью-Йоркийн загварын долоо хоног болон MTV EMA наадам, American Music Awards зэрэг наадмуудад хамтдаа ирж, харилцаагаа ил болгосон юм.
Тэднийг Нью-Йорк хотноо шинэ байранд нүүж орсон гэх мэдээллийг ч шоубизнесийн эх сурвалжууд өгсөн. Ийнхүү Хадидын супер модель эгч дүүс нь Англи, Канадын хамгийн сор болсон шилдэг дуучидтай үүсгэсэн хайр сэтгэлийн холбоондоо тулгуурлан, дэлхийн шоубизнесийн хамгийн хүчирхэг эгч дүүсээр нэрлэгдэж байна.
эх сурвалж: Jagaa Damdin