Аса аварга 400 ширхэг хамгаалалтын хувцас ЭМЯ-нд гардууллаа

asa-awarga-hamgaalah-huwtsas-handiwlaw-coronavirus-01
Аса аварга 400 ширхэг хамгаалалтын хувцас ЭМЯ-нд гардууллаа

МУГТ, Хөдөлмөрийн баатар Д.Дагвадорж онц ноцтой тахлын үед хэрэглэх олон улсын чанарын шаардлага хангасан 400 ширхэг хамгаалалтын битүү хувцас хэрэглэлийг ЭМЯ-нд хандивласныг өнөөдөр /2020-02-20/ хүлээлгэн өглөө.

Тэрбээр эдгээр хамгаалалтын хувцсыг Япон улсаас авч ЭМЯ-нд олгохоор болсноо өөрийн цахим хуудсаараа дамжуулсан мэдээлсэн юм. Түүний туслах Д.Долгормаа,

~Аса аварга 400 ширхэг хамгаалалтын хувцас ЭМЯ-нд гардууллаа~

Монгол Улсад “Ковид-19” халдварын тохиолдол бүртгэгдээгүй ч Засгийн газар, Эрүүл мэндийн яам урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч байна. Тиймээс иргэн бүр ЭМЯ-наас өгч буй заавар зөвлөмжийг дагаж мөрдөхийг хүсэж байна. Д.Дагвадорж аварга ажил ихтэй байсан тул өөрийн биеэр ирж чадаагүйд хүлцэл өчье” гэсэн юм.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, манай улсад ноцтой халдвар гарсан үед эмнэлгийн ажилтнуудыг иж бүрэн хамгаалах орчин үеийн хамгаалах хэрэгсэл нэн шаардлагатай байгааг хэлээд Асашёрюү Д.Дагвадорж аваргад талархаж буйгаа дамжуулсан юм.