Gee-ийн нууцыг 12 жилийн дараа задалсан MG

MG-Munhjin
Gee-ийн нууцыг 12 жилийн дараа задалсан MG

Аравхан настай ч хип хопын ертөнцийн акулуудтай эн зэрэгцэн үглэсэн бяцхан хүү MG буюу Мөнхжин өнөөдөр нас бие гүйцсэн том залуу болжээ.

Тэрээр үндэсний томоохон сургуулийн нэг МУИС-ийн босго давсан мэдлэгтэй нэгэн бөгөөд сүүлийн үед “UB comedy”-д нэгдэх болсноор олноо дахин танигдах болсон.

Монголд хип хоп урлагийн өнгийг тодорхойлон гарч ирсэн реппер Gee-ийн хамт “Үг ав”, “Багшаа бай яа” зэрэг хэд хэдэн уран бүтээлд хэгжүүхэн үглэж, хэвлүүхэн дуулсан MG хүү эрийн цээнд хүрч эрхэм репперийн нууцыг 12 жилийн дараа задруулав.

Тэрээр тухайн үедээ хит болж байсан “Үг ав” дууны клип хэрхэн бүтсэн тухай хөгжилтэй дурсамжийг Боловсрол суваг телевизийн “3 саяын инээд” шоу нэвтрүүлгийн үеэр ярьж жүжигчин Батааг инээлгэж чадсан билээ.

Тодруулбал, Одоогоос 12 жилийн өмнө бүтээгдсэн “Үг ав” дууны клипэнд улаан хүрэн хамер машиныг хугацаатай түрээсэлж авсан ч шатахууны зардал хүрээгүйгээс ганган хөлгөө хөдөлгөж чадалгүй өөрсдөө хөдөлгөөнтэй зураг авахуулсан тухай бяцхан нууцаа дэлгэв бололтой.

З.Халиун