more

Social Media

Гал унтраах автомашинаар 158,8 км гудамж талбайд ариутгал хийлээ

Нийслэлийн Онцгой комиссын шийдвэрээр коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд гал унтраах зориулалтын автомашинаар нийтийн эзэмшлийн зам, талбайд ариутгал халдваргүйтгэлийн ажлыг өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгууллаа. НОБГ-ын харьяа анги, байгууллагуудын Гал унтраах зориулалтын автомашинуудаар нийт 158,8 км гудамж талбайд халдваргүйтгэл хийсэн байна. Ариутгал халдваргүйтгэлийг автомашин хүрэх боломжгүй гэр хороолол, орон сууцны хорооллын нарийн гудамж, зам, …

gal-untraah-mashin-ariutgal

Нийслэлийн Онцгой комиссын шийдвэрээр коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд гал унтраах зориулалтын автомашинаар нийтийн эзэмшлийн зам, талбайд ариутгал халдваргүйтгэлийн ажлыг өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгууллаа.

НОБГ-ын харьяа анги, байгууллагуудын Гал унтраах зориулалтын автомашинуудаар нийт 158,8 км гудамж талбайд халдваргүйтгэл хийсэн байна.

Ариутгал халдваргүйтгэлийг автомашин хүрэх боломжгүй гэр хороолол, орон сууцны хорооллын нарийн гудамж, зам, хүүхдийн тоглоомын талбай, амралт зугаалгын тохижилттой талбай, сүүдрэвч, бохирдол ихтэй булан тохой, үерийн хамгаалалтын далан суваг зэрэг газруудад хийлээ гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Б.Хонгорсайхан

Б.Хонгорсайхан

What to read next...

Comments

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн