2020-04-08

Ерөнхий сайд 9 сарын 1-н хүртэл цэцэрлэг, сургуулийг ХИЧЭЭЛЛҮҮЛЭХГҮЙ БАЙХ ЧИГЛЭЛ өглөө

hurelsukh
Ерөнхий сайд 9 сарын 1-н хүртэл цэцэрлэг, сургуулийг ХИЧЭЭЛЛҮҮЛЭХГҮЙ БАЙХ ЧИГЛЭЛ өглөө

Ерөнхий сайд У.Хүрэлсүх цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагааг есдүгээр сарын 1-нийг хүртэл эхлүүлэхгүй байж, бэлтгэлийг хангаж олон нийтэд зарлах чиглэл өгсөн байна.

Засгийн газраас өгсөн үүрэг даалгаврын дагуу ОБЕГ-ын дарга, УОК-ын НБД генерал Т. Бадрал ажлын хувиарлалтаа хийж байна.

~Ерөнхий сайд 9 сарын 1-н хүртэл цэцэрлэг, сургуулийг ХИЧЭЭЛЛҮҮЛЭХГҮЙ БАЙХ ЧИГЛЭЛ өглөө~

Мөн гадаадад буй хүндэтгэх шалтгаантай 6600 гаруй иргэдийн асуудлыг тухайн улсуудын ЭСЯ-уудаар нь дамжуулж халамжлах төдийгүй тодорхой хэсгийг нь шат дараатай, эрсдлээ сайн тооцоолж чартер нислэгээр авч ирэх талаар ярилцаж байгаа юм байна.

Ингэхдээ тусгаарлах байр, ХӨСҮТ-ийн хүчин чадал дээр тулгуурлаж шийдвэр гаргах бөгөөд маргааш Улсын Онцгой комисс энэ бүх асуудлаар хуралдана гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.