more

Social Media

Өнөөдрөөс амралтын газар, саун, фитнессүүдийг нээнэ

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар 19 асуудал хэлэлцэнэ. Хуралдаанаар Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу Туул гол, Богд ууланд бөөгнөрөл үүсэхээс сэргийлж амралтын газруудыг өнөөдрөөс нээхээр болжээ. Мөн саун, фитнессүүдийг ариутгал халдваргүйжүүлэлт сайн хийж, журам гарган шат дараатай нээхээр болсон байна. ~Амралтын газар, саун, фитнессүүдийг нээнэ~ Энэ талаар Засгийн …

zasgiin-gazriin-huraldaan

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар 19 асуудал хэлэлцэнэ. Хуралдаанаар Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу Туул гол, Богд ууланд бөөгнөрөл үүсэхээс сэргийлж амралтын газруудыг өнөөдрөөс нээхээр болжээ.

Мөн саун, фитнессүүдийг ариутгал халдваргүйжүүлэлт сайн хийж, журам гарган шат дараатай нээхээр болсон байна.

~Амралтын газар, саун, фитнессүүдийг нээнэ~

Энэ талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг “Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу Туул гол, Богд ууланд бөөгнөрөл үүсэхээс сэргийлж амралтын газруудыг өнөөдрөөс нээж байна. Мөн саун, фитнессүүдийг ч ариутгал халдваргүйжүүлэлт сайн хийж, журам гаргаад шат дараатай нээнэ” гэлээ.

Б.Хонгорсайхан

Б.Хонгорсайхан

What to read next...

Comments

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн