МУБИС-ийн хичээлийн тавдугаар байр ашиглалтад орлоо

1189
ih-surguuli-tawdugaar-bair
МУБИС-ийн хичээлийн тавдугаар байр ашиглалтад орлоо

Боловсролын Их сургууль /МУБИС/-ийн хичээлийн тавдугаар байр ашиглалтад орж, /201-02-25/-ний өдөр нээлтээ хийлээ.

Өнгөрсөн оны долдугаар сард шаваа тавьсан тус таван давхар барилга ашиглалтад орсноор хичээлийн 15 анги танхим, оюутанд үйлчлэх газар, цайны газар, биеийн тамирын заал бүхий 2750 гаруй ам метр талбай нэмэгдэж байна.

Монгол Улсад дуу хөгжмийн мэргэжлийн багшийн ангийг 1962 онд Багшийн сургуульд нээж, 1992 оныг хүртэл тасралтгүй сургалтын үйл ажиллагаа явуулж нийт 700 гаруй багш бэлтгэжээ. Өнөөдөр сургуулийн өмнөх боловсрол, ЕБС-д улсын хэмжээнд 1000 гаруй дуу хөгжмийн мэргэжлийн багш дутагдалтай байна гэсэн статистик мэдээлэл бий. Сүүлийн 20-иод жил тасалдсан мэргэжлийн хөгжмийн багш бэлтгэх анги хичээлийн шинэ байранд хичээллэх юм.

Багшийн сургуулийн дуу хөгжмийн мэргэжлийн багшийн ангийг СГЗ, хөгжмийн зохиолч Д.Жанчив, Ардын жүжигчин С.Гончигсумлаа, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноров, Төрийн соёрхолт Ардын жүжигчин Б.Шарав, Г.Равдан нарын олон алдартан төгссөн байдаг байна.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу