Хотын ажил гэдэг нийгэм, эдийн засаг, эрүүл мэнд боловсрол, дэд бүтэц, байгаль орчин гээд хамрахгүй салбар гэж байдаггүй маш өргөн цар хүрээтэй ажил. Тэр ч хэрээр бодлого шийдвэрийг гаргахдаа нарийн судалгаа тооцоо,төлөвлөгөөтэй ажиллах шаардлагатай байдаг биз ээ.
Хотын дарга С. Амарсайхан АНУ-д дээд боловсрол эзэмшиж, дипломат албанд ажиллаж байсан бөгөөд “Оюуны Ундраа Групп”-ийг олон жил удирдаж, бизнесийн хөгжлийг дэмжих зорилготой “СЕО клуб”-ийг нэгэн үе толгойлж байв. С.Амарсайхан дарга 2012 оноос хойш НИТХ-ын төлөөлөгчөөр хоёр удаа сонгогдож, НИТХ-ын даргаар ажиллаж байгаад одоогийн албаа авсан билээ. Ингээд олон жилийн түүхт нийслэл хотын маань 33 дахь даргаар ажиллаж буй юм аа.
С.Амарсайхан Хотын даргын хариуцлагатай ажлын хажуугаар цаг завтай үедээ спортод нугасгүй нэгэн. Бага балчир наснаасаа бие хамгаалах урлагаар хичээллэж автомашин, мотоциклд сонирхолтой гэлцдэг.
Тэрбээр сүүлийн үед цахим хуудсаа идэвхийлэн хөтлөх болжээ. Ингэхдээ КОВИД-19 тахлын улмаас гэрийн дэглэмтэй байгаатай холбогдуулан сонирхолтой БИЧЛЭГ хийж байршуулсан юм. Хорио цээрийн дэглэмийг өөрийгөө хөгжүүлэх БОЛОМЖ хэмээн харахыг уриалсан юм. Уриалгын хажуугаар орчин цагийн хүүхэд, залууст өөрийн булчинлаг биеийг харин ч нэг гайхуулаад авсан.
https://www.facebook.com/1668500270031194/videos/219577585970930/
Урьд нь ямар дарга ингэж уриалж үлгэрлэж байв, ямартаа ч байсан бие бялдрын хөгжилдөө санаа тавьж, өрх гэрийн эрүүл тэргүүн байхыг чухалчилна гэдэг энгийн бөгөөд том үүрэг биз ээ.