НАЛАЙХ: Бөмбөрцөгтэй уулзвараас 5 шарын байр хүртэлх 2.3 км автозам зургаадугаар сард ашиглалтад орно

802
nalaih-tuslah-zam
Бөмбөрцөгтэй уулзвараас 5 шарын байр хүртэлх 2.3 км автозам зургаадугаар сард ашиглалтад орно

Налайх-Чойр чиглэлийн авто замын уулзвар буюу Налайхчуудын хэлж заншсан Бөмбөрцөгтэй уулзвараас 3 дугаар хорооны төмөр замын 5 шар байшингийн баруун тал хүртэл шинээр бариглаж байгаа 4.4 км авто замын ажлын явцыг хотын дарга С.Амарсайхан албаны хүмүүсийн хамт шалгалаа.

Тус ажлыг “ЗБИБ” ХХК, “Моторсервиз” ХХК хамтран гүйцэтгэж байгаа бөгөөд эхний ээлжийн 2.3 км авто замын зорчих хэсгийг ирэх зургаадугаар сарын 20-нд нээхээр төлөвлөн ажиллаж байгаа юм. Зураг төслийн дагуу дугуйн зам, явган замын ажил мөн хийгдэх аж.

~Бөмбөрцөгтэй уулзвараас 5 шарын байр хүртэлх 2.3 км автозам зургаадугаар сард ашиглалтад орно~

Хотын Захирагч “Авто замын зорчих хэсгийн ажлыг тохижилтын ажилтай хамтад нь хийгээд явах хэрэгтэй. Замын ажлын хажуугаар хийх ажил их бий. Ажил гүйцэтгэж байгаа компаниуд ажлыг чанартай, стандартын шаардлага хангаж ажиллах ёстой шүү” гэдгийг анхаарууллаа.

Мөн энэ онд Улаанбаатар-Багануур чиглэлийн авто замаас Налайх дүүргийн 4 дүгээр хорооны Алтайн хэсэг “Божү” ХХК-ийн хүнсний дэлгүүр хүртэлх авто зам, Уурхайчдын 2 дугаар гудамж Аюулгүй тойргоос МТ шатахуун түгээх станц хүртэлх авто зам, Замчины 1 дүгээр гудамж хүртэлх авто замын ажлыг хийх бөгөөд одоогоор тендер шалгаруулалтын ажил үргэлжилж байгаа юм.

Нийслэлийн Налайх дүүргийн Засаг Даргын Тамгын газар

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу