2020-04-23

БНСУ-руу хоёр удаа тусгай үүргийн нислэг хийнэ

tusgai-uurgiin-nisleg
БНСУ-руу хоёр удаа тусгай үүргийн нислэг хийнэ

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу тусгай үүргийн онгоцоор иргэдээ эх орондоо авч ирэх нислэгт өөрчлөлт орлоо.

Тодруулбал, 2020 оны дөрөвдүгээр сарын 30-нд Сөүл-Улаанбаатар тусгай үүргийн нислэгээр бусад улсаас Сөүлээр дамжиж байгаа буюу транзитаар ирэх иргэдийг татан авах бол тавдугаар сарын 1-нд БНСУ-аас хүндэтгэн үзэн шалтгааны улмаас эх орондоо ирэх хүсэлтээ өгсөн иргэдийг авч ирэх юм.

Харин тавдугаар сарын 2-нд Герман улсын Франкфурт хот руу нислэг үйлдэнэ гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.