2020-05-01

Монгол Улсад түр ирэгч гадаадын иргэдийн ВИЗ сунгагдана

gadaad-irgediin-viza
Монгол Улсад түр ирэгч гадаадын иргэдийн ВИЗ сунгагдана

Улсын Онцгой Комиссын 2020 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 20 дугаар хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгах шийдвэр гарсан.

Үүнтэй холбоотойгоор Монгол Улсад түр ирэгчээр буюу 90 хүртэл хоног байх хугацаатай “орох” зориулалтын визээр ирээд хорио цээрийн улмаас эх орондоо буцах боломжгүй болсон гадаадын иргэдийн визийн байх хугацааг 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгахаар боллоо.

~Монгол Улсад түр ирэгч гадаадын иргэдийн ВИЗ сунгагдана~

Монгол Улсад байгаа түр ирэгч гадаадын иргэд Гадаадын иргэн, харьяатын газарт хандана уу.

Жич: Өмнө нь визийн сунгалт хийлгэсэн иргэд мөн 05 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл дахин сунгалт хийлгэх шаардлагатай. Дэлгэрэнгүй мэдээллийг 1800-1882 утаснаас лавлана уу.