Чингэлтэй дүүргийн дадлага сургуулийн бэлтгэл ажилтай танилцлаа

1517
chingeltei-duureg-hol-horio-2020-01
Чингэлтэй дүүргийн дадлага сургуулийн бэлтгэл ажилтай танилцлаа

“Ковид-19 халдварт цартахлын халдварын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт гамшгаас хамгаалах дадлага сургуулийг энэ сарын 06-08-ны өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Сургуулийн бэлтгэл ажилтай өнөөдөр /2020-05-04/ УОК-ын Шуурхай штабын дарга, ОБЕГ-ын дэд дараг, хурандаа Б.Ууганбаяраар ахлуулсан “Ажлын хэсэг” танилцлаа.

~Чингэлтэй дүүргийн дадлага сургуулийн бэлтгэл ажилтай танилцлаа~

Дадлага сургуулийн хүрээнд Буянт-Ухаа спортонд 300 ортой эмнэлэг, Хан-Уул дүүргийн Эх, хүүхдийн эрүүл мэндийн төвд 100 ортой эмнэлэг, ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төв-113 дугаар ангийг түшиглэн хээрийн эмнэлэг дэлгэх юм.

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хөл хорио тогтоох дадлага сургуулийг зохион байгуулна гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

ХАРИУ БИЧИХ

Сэтгэгдэл оруулна уу!
Энд нэрээ оруулна уу