БНХАУ-ын өмнөд хэсгийн Шенжен хотын Эрүүлийг хамгаалах хорооны мэдээллээр Өмнөд Америкаас импортоор орж ирсэн тахианы махнаас коронавирус илэрсэн байна.
~Тахианы махнаас “КОВИД-19”-ын халдвар илэрчээ!~
Вирусний халдвар илэрсэн тахианы махыг Шенжен хотын Лонганг дүүрэг дэх агуулахад хадгалж байжээ. Тиймээс тэр хавийн хүнсний дэлгүүр, ойролцоох үйлчилгээний газруудыг түр хаан шалгалт оруулах аж.