Уул уурхай хүнд үйлдэврийн сайд Г.Ёндон, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх нар Бөөрөлжүүтийн уурхайн үйл ажиллагаатай танилцлаа.
Бөөрөлжүүтийн уурхай нь Төв аймгийн Баян, Баянжаргалан сумдын нутагт байрлах тусгай зөвшөөрөл бүхий “Бөөрөлжүүтийн тал” хүрэн нүүрсний томоохон ордод түшиглэн нүүрсний уурхай, цахилгаан станц, нүүрс боловсруулах үйлдвэрийн төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа 100 хувийн үндэсний хөрөнгө оруулалттай томоохон төсөл юм.
~УУХҮ-ийн сайд Г.Ёндон Бөөрөлжүүтийн уурхайд ажиллав~
Бөөрөлжүүтийн уурхай нь жилд 1.2-5 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай ордыг ашиглах, Төслийн нүүрсний ордын, цахилгаан станцын ТЭЗҮ судалгаа бүрэн хийгдсэн ба төсөлд шаардлагатай уулын, гидрогеологийн, байгаль орчны, дэд бүтцийн судалгаануудыг дуусгаж, зохих зөвшөөрлүүдийг авсан байна.
Тус хүрэн нүүрсний ордын нөөц нь 3.8 тэрбум тонн бөгөөд байнгын ашиглалтад хүлээн авах улсын комисс олборлолтын үйл ажиллагаа эхлүүлэх зөвшөөрлийг 2017 оны 8 сард өгсөн байна. Тус уурхай дотоодын цахилгаан станцуудад нүүрс нийлүүлэх сонирхолтой байгааг тус компаний гүйцэтгэх захирал Д.Мөнхтөр дурдлаа.
Эх сурвалж: УУХҮЯ