Н.Энхбаярын хүү Э.Батшугарын анхны гэргий Т.Дариймаа Португалийн язгууртан Доминик Жүүристэй хуримлажээ. Э.Батшугараас нэг охинтой Т.Дариймаа Пенсилваннийн их сургуулийг дүүргэж Goldman Sachs-т ажиллаж байхдаа ирээдүйн нөхөртэйгээ ажил хэргийн шугамаар танилцаж байсан бөгөөд 7 жилийн Португалийн гудамжинд тааралдаж, өдрийн хоол идсэнээр хайрын романс үүсгэж байжээ.
Тэдний хурим Португалийн Синтра хотод орших Сетеаис ордонд болсон бөгөөд хурим монгол, Европ ёс заншил хослуулсан өвөрмөц дэглэлттэй болжээ.