Ганц бие бүсгүйчүүдийн амьдралд тохиолдох жаргал, зовлонг чимх инээд, хөгжилтэй аяллаар өгүүлэх “Single ladies” уран сайхны киноны гурван анги үзэгчдийн сонирхлыг ихэд татаж, өндөр үнэлгээ авсан.
Зохиолч, найруулагч А.Миеэгомбын зохиол “Single ladies-1,2,3,” киног жүжигчин Г.Ундармаа өөрийн “U Film” кино компанийн уран бүтээл болгох ажлыг 2013 онд оноос эхлүүлж тус романтик инээдмийн кино үзэгчдийн хүртээл болсон билээ.
Харин “Single ladies-4” киноны зохиол бичих даалгаврыг яруу найрагч, зохиолч Р.Энхтуяа бюу Эмүжин авчээ. Киног 2020 оны хоёрдугаар сарын 2-нд нээх хуваарьтай байгаа тул зохиолч бүсгүй ихэд шахуу ажиллаж байгаа сурагтай.