Дуучин Лэди Гагагийн дотны найз нь “Star” сонины сурвалжлагчид сонин юм ярьжээ. Дуучин бүсгүйн тээж буй хүүхдийн эцэг нь саяхан салсан найз залуу Кристиан Карино биш, харин Брэдли Купер гэнэ. Найзынх нь хэлснээр, чухам Лэди Брэдли Куперээс жирэмсэлснээсээ болж л Кристиан Кариногоос салжээ.
Түүний энэ мэдээлэл өмнө нь гарч байсан мэдээллүүдтэй бараг таарч байна гэж шүтэн бишрэгчид нь шуугиж байгаа аж. Учир нь “Оскар 2019” арга хэмжээний үеэр тэрээр огтхон ч баярлаж цэнгээгүй, бүжиглээгүй харин архи их хэмжээгээр ууж суусан. Тэрээр тус наадмын “Шилдэг дуу” төрөлд тэргүүлж “Алтан хүн” атгасан учир баярлаж хөөрөх хангалттай шалтгаантай байсан юм. Мөн халуунаар үнсэлцэж буй зураг нь хэвлэлд гарч байлаа.