2019-03-11

ХЯТАД: Блокчейны тосгон болох санааг дэмжив

china-crypto
Блокчейны тосгон болох санааг дэмжив

БНХАУ-ын Зежианг мужийн Венжоу дахь Юдонг нэртэй дүүрэг нь криптовалют болон блокчейн технологийн тал дээр эерэг хандлагатай гэдгээрээ анхаарал татаад байна.

Хятадын нийгмийн харилцааны сайт болох “Weibo” дээр бичигдсэн мэдээллээс үзэхэд Юдонг дүүргийн нийт иргэдийн 60 орчим хувь нь криптовалютын талаар мэдээд зогсохгүй, иргэд нь аль хэдийн хөрөнгө оруулалт хийчхээд байгаа гэнэ.

Уулархаг бүс нутгийн Юдонг тосгон/дүүрэг нь дижитал валютад ихээхэн элгэмсэг ханддаг байдлаараа ийнхүү танигдаад байна. Улмаар Юдонг дүүргийг Блокчейны аж үйлдвэрийн дүүрэг хэмээн албан бусаар нэрлэх явдал ч ажиглагдаж байна.

Энэ дүүргийн иргэд криптовалютад дуртай байхад олон хүчин зүйл нөлөөлсний нэг нь тус тосгонд төрсөн Янг Линкэ юм. Тэрбээр Хятадын хамгийн анхны Биткойн арилжааны газар болох “Btcchina”-ын үүсгэн байгуулагч билээ.

Тэр ч үүднээс тосгоны иргэд нь Янг Линкэг дагаад криптовалютад ихээхэн дуртай, сонирхолтой болсон байна.