Өвлийн улиралд HYBRID машины шатахууныг хэмнэх арга

Хэрвээ та hybrid машин эзэмшдэг бол бидний бэлдсэн Hybrid машиныг өвөлд бэлдэх зөвлөмж танд хэрэг болно гэдэг илтгэлтэй байна.
Урд нүүрийг /сетка/ халхлах Гууперны урд нүүрийг халхлах нь hybrid машин эзэмшигч бүрийн хийж чадах чухал сайжруулалтын бөгөөд өвлийн цагт түлш хэмнэхэд тустай.Урд нүүрийг яагаад халхлах хэрэгтэй вэ?
Prius болон Civic Hybrid загварын машинуудын түлшний хөдөлгүүр 60°C-90°C хэмтэй байхдаа хамгийн оптимал түвшинд ажилладаг байна. Хөдөлгүүрийн хэм энэ түвшингийн хооронд байх үед цахилгаан хөдөлгүүр, цэнэглэлт, түвшний зарцуулалтын хэмжээтэй холбоотой нэмэлт тохиргоонуудыг ашиглах боломжтой болдог. Хэрэв агаарын хэм хэт хүйтэн болж эхэлбэл хөдөлгүүр оптимал түвшний ажиллагаанд очих хүртэл илүү хугацаа шаардлагатай болдог ба зарим тохиолдолд тэр түвшинд хүртэл ажиллахгүй ч байх магадлалтай болдог. Үүний гол шалтгаан нь гаднаас орж ирж буй хүйтэн агаар хөдөлгүүрт орж, хурдан халахад нь саад болдог байна. Түүнчлэн машинаа барьж явахын тулд жолооч нар машины кабиныг мөн “халаах” тохиргоон дээр нь тавьдаг. Энэ нь мөн хөдөлгүүрийг халаах дулаанаас хугасалж, халах явцыг удаашруулдаг байна.

TAGS: