Өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон тоглолтуудад хоёр ч удаа хөгжөөн дэмжигч талбайд орж ирэн тоглолт үймүүлсэн хэрэг гарлаа.
Английн “Бирменгем”, Астон вилла” хоёрын тоглолтын дундуур хөгжөөн дэмжигч орж иржээ. Хөгжөөн дэмжигч “Астон вилла”-гийн тоглогч Жек Уилшерийн нүүр лүү цохисон байна.
Мөн “Манчестер юнайтед”, “Арсенал” багийн тоглолтын дундуур нэгэн хөгжөөн дэмжигч Крис Смоллинг руу дайрсан хэрэг гарлаа. Тоглолт үймүүлсэн хөгжөөн дэмжигчидийг дахин хэзээ ч багийнхаа тоглолтыг үзүүлэхгүй байхаар шийтгэсэн байна.
Тэгвэл Польшийн 4-р дивизоны “Хутник Краков”-ын фанатуудыг байнга үймээн гаргаж байгааг буруутган багийнхантайгаа “Спартак Далешиц”-ын талбайд зочлон очиход нь торонд хийсэн байна.
“Хутник” 1:0-ээр ялалт байгуулж, торонд хашигдсан фанатуудаа баярлуулжээ.