Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв “Коронавирусийн халдварын эсрэг дархлаажуулах тухай” Улсын онцгой комиссын даргын 05 дугаар тушаал, Эрүүл мэндийн сайдын тушаал, шийдвэрийн хүрээнд 2021 оны 03 сарын 10-12-ны өдрүүдэд вакцинжуулах ажлыг зохион байгуулж байна.
~СЭМҮТ-ийн эмч, эмнэлгийн ажилчид вакцинжуулалтад хамрагдаж байна~
Тус эмнэлэг нь батлагдсан хуваарийн дагуу “Астра Зеника” вакцины дархлаажуулалтыг халдварын сэргийлэлт, хяналтын түр зааврыг мөрдөн дархлаажуулалтын ажлын хэсгийн бүрэлдэхүүн өндөр зохион байгуулалттайгаар халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөн ажиллаж байна.