Монголын Үндэсний шигшээ баг 2019 оны 11 сарын 19-ны өдөр “Катар – 2022” ДАШТ болон 2023 оны ААШТ-ий урьдчилсан шатны хүрээнд
Мьянмар улсын талбайд зочлон тоглосноос хойш жил гаруйн хугацаанд цар тахлын улмаас олон улсын тоглолт хийх боломжгүй байсан бол 2021-03-09-нд урт хугацааны дараах Олон улсын тоглолтоо хийлээ.
Турк улсын Анталъя хотноо бэлтгэл хийж байгаа манай шигшээ баг энд гурван нөхөрсөг тоглолт хийх хуваарьтай бөгөөд эхний баг нь Украйны Эпицентр клуб байлаа.
Тус тоглолтод манай залуус 4:0-ийн харьцаатай ялагдал хүлээсэн ч бэлтгэлээ тоглолтод гаргаж, эргээд алдаа оноогоо дэнслэх, цаашид сайжруулах боломжийг олгосон юм.