ИНЕГ-аас Хан-Уул дүүргийн Онцгой комисстой хамтран ажилчдаа вакцинжуулах ажлыг энэ сарын 10-ны өдрөөс эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 1270 ажилтан коронавируст халдварын эсрэг вакцины дархлаажуулалтад хамрагдаад байна.
Иргэний нисэхийн салбарын 2600 орчим хүнийг гурван үе шаттайгаар вакцинд хамруулахаар төлөвлөснөөс эхний ээлжинд нисэхийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлыг хангах, нислэг үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд шууд оролцдог 1250 гаруй хүнийг хамруулна.
Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн ажилчид вакцинжуулалтад идэвхитэй хамрагдаж байна. Тухайлбал, ИНЕГ-ын харьяа Иргэний нисэхийн үндэсний төвийн Агаарын навигацийн үйлчилгээний газар/АНҮГ/-ын алба, салбаруудын 600 гаруй хүнээс 400 нь буюу 80 орчим хувь нь вакцин хийлгээд байна.
~Нисэхийн салбарын 1270 ажилтан ВАКЦИН хийлгэв~
“Харьяа салбар, албадын ажилчид маш идэвхитэй хамрагдаж байна. Бид алба, албанд вакцин хийлгэсэн хүмүүсээ хамруулсан тусдаа групп нээж, тандалт судалгаа хийж байгаа. Эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмж дахь халуурах, бие тавгүйрхэх, толгой өвдөх зэрэг л нийтлэг шинж тэмдэг илэрч байна. Хүндэрсэн янз бүрийн асуудал байхгүй. Хэвийн байгаа” хэмээн АНҮГ-ын дарга Э.Төрбаяр вакцинд хамрагдах үедээ ярилаа.
Мөн ИНҮТ-ийн Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Р.Амарбаясгалан, Буянт-Ухаа цогцолбор сургууль дээд хийгдэж буй вакцинжуулалт бүртгэлээсээ эхлээд дэс дарааллын дагуу зохион байгуулалт сайтай, эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын зүгээс хүмүүст өгч буй мэдээлэл сайн байгааг онцоллоо.