2021-03-16

Сүхбаатар аймагт нэг иргэнийг эрэн хайж байна

suhbaatar-aimag-shoroon-shuurga
Сүхбаатар аймагт нэг иргэнийг эрэн хайж байна

Байгалийн аюулт үзэгдлийн улмаас Архангай, Булган, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Завхан, Увс, Төв, Хөвсгөл, Сүхбаатар, Дорнод аймгийн 51 суманд нийт 590 хүн төөрч, сураггүй алга болсон дуудлагаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн ажиллалаа.

Алба хаагчид 579 хүнийг эсэн мэнд олсон бол Сүхбаатар аймагт нэг иргэнийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Салхи шуурганы улмаас Архангай аймагт 1, Дундговь аймагт 9 иргэн нас барсан харамсалтай мэдээ байна.