Сайхны өмнө харц буруутай гэж үү… Гоо төрх, галбирлаг бие хааг өөртөө бүрдүүлж, загварт манлайлж яваа бүсгүй бол Саруулын Төгс. Түүний гоолиг бие галбир, гунхсан алхаа гишгээг харсан хэн бүхэн нүд унагахгүй байхын аргагүй тийм л сайхан бүсгүй.
Байгалиас заяасан өндөр нуруу, гоолиг бие, нарийн урт хөл түүнийг илтгэнэ. Тэгвэл Модель С.Төгс өөрийн “ТӨГС” зургуудаар олны нүдийг орой дээр нь гаргаад авлаа.
Мэргэжлийн загвар өмсөгч, урлагийн нэг төрөл талаасаа ч тэр эдгээр зургуудад ямар нэгэн шүүмж өгөх нь илүүц биз ээ. Нүцгэн зураг тойрсон олны шүүмжид тэрээр
“Залуу нас аа мөнхлөх нь БЭЛЭГ юм” хэмээн хариулжээ. Түүнчлэн найз залуу Ч.Цэнгүүн нь ямар поза авч, хэрхэн гарахыг нь хүртэл зааварласан гэнэ.