2021-03-24

Ямар хүнсийг, аль цагт хэрэглэх вэ?

tsag-ba-hoollolt
Ямар хүнсийг, аль цагт хэрэглэх вэ?

АЛИМ-ӨГЛӨӨ – Алимны найрлаганд байдаг шингэц сайтай бодис нь нарийн гэдэсний хямралыг эмчлэхэд сайнаар нөлөөлдөг. Мөн зарим төрлийн хорт хавдраас урьдчилан сэргийлдэг. Цусан дахь инсулины хэмжээг тогтворжуулснаар чихрийн шижин өвчнөөс хамгаалдаг

АМТТАН- ӨГЛӨӨ – Та өглөө шоколад эсвэл төрөл бүрийн амттан хэрэглэж болно. Өглөө бидний бие махбодийн инсулин элсэн чихэртэй тэмцэхэд илүү үр дүнтэй байдаг.

БАНАНА- ӨДӨР – Гадил идэхэд сэтгэл санаа тайвширч сэтгэл баяр баясалтай болдог. Банана нүүрс устөрөгчөөр хамгийн баялаг жимс. Мөн түүнд цусанд сахар орохоос хамгаалдаг бодис агуулагддаг.

~Ямар хүнсийг, аль цагт хэрэглэх вэ?~

БУДАА- ӨДӨР – Цагаан будааны шүүс нь В,С,Е зэрэг амин дэмүүд болон эрдсүүдийг өөртөө агуулдаг. Ингэснээр нүхжилтийг багасгаж, арьсыг зөөлрүүлэн, өнгөлөг болгодог.

ТАРАГ- ОРОЙ – Тараг уух нь ходоод гэдэс хямрахаас сэргийлж хоол шингээдэг, мөн хүний дархлааг сайжруулах ба түүний найрлагад нь өвчин үүсгэгчийг устгах чадвартай нян байдаг.

СҮҮ- ОРОЙ – Орой бүр цөцгийтэй сүү ууснаар дархлааны системийг сайжруулдаг. Нэг ёсондоо ханиад, төрөл бүрийн өвчнөөс сэргийлж, таныг эрүүл байлгах болно.
Тэжээллэг хүнс хэрэглэж, өөртөө болон гэр бүлийнхэндээ амьдралын зөв дадлыг суулгаарай.