Улс улсын үндэсний шигшээ багийн ирээдүй болсон эрч хүчтэй залуусын сонирхолтой тулааны талбар Азийн 23 хүртэлх насныхны АШТ-ий урьдчилсан шатны “G” хэсгийн тоглолтууд Монголд болно.
Монгол, БНАСАУ, Хонг Конг, Сингапур улсын 23 хүртэлх насны шигшээ багууд 03-р сарын 22-26-ны хооронд МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд хүч үзнэ.
Майкл Вайсс дасгалжуулагчтай Монголын залуучуудын шигшээ баг одоогоор урд хөршид бэлтгэл хийж байгаа бөгөөд энэ сарын 17-ны өдөр эх орондоо ирнэ. Харин БНАСАУ, Хонг Конг, Сингапурын багууд 03-р сарын 18-нд манай эх оронд газардана.
АХБХ-оос 23 хүртэлх насныхны АШТ-ий 2013, 2016, 2018 онд зохион байгуулсан. Энэ удаагийн тэмцээн нь 2020 онд Тайландад болох Азийн 23 хүртэлх насныхны АШТ-ий урьдчилсан шатны тоглолтууд юм.
Монгол улстай нэг хэсэгт багтсан БНАСАУ-ын 23 хүртэлх насны баг өнгөрсөн гурван удаагийн тэмцээний шигшээ шатанд шалгарч байсан туршлагатай. Бусад гурван улсын хувьд урьдчилсан шатыг давж байсан удаагүй. Тэр ч утгаараа хэсгийн гол фоварит гэгдэж буй БНАСАУ-ын багтай Монгол, Хонг Конг, Сингапурын багууд хэрхэн тоглох нь сонирхол татаж байна.