АНУ-Мексикийн хил дээр хүүхдүүдийг хашаа давуулан шидэж буй бичлэг Америкийн хэвлэлүүдээр цацагджээ.
Тодруулбал, тав болон гурван настай хоёр эквадор охиныг хууль бусаар хил нэвтрүүлэгчид шөнийн цагаар хоёр улсыг заагласан 4.2 метрийн өндөр төмөр хашаан дээгүүр давуулан шидэж буй нь АНУ-ын гааль, хилийн хамгаалалтын албаны камерт бичигдсэн байна.