Улсын Их хурлын Чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн даатгуулагч болон ажил олгогчийг төлөөлсөн гишүүн Х.Амгаланбаатар, Х.Ганбаатар нарын бүрэн эрхийн хугацаа дуусгавар бол Т.Батзул, Э.Оюунтэгш, Н.Алгаа нар чөлөөлөгдөх хүсэлтээ гаргажээ.
~Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүдийг томиллоо~
Тэдний оронд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос нэр дэвшүүлсэн С.Эрдэнэбат, С.Жаргалсайхан, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос нэр дэвшүүлсэн Э.Энхжаргал, Х.Амгалан, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас нэр дэвшүүлсэн Л.Төр-Од нарыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнээр томилохыг Байнгын хороо дэмжээд байсан юм.
УИХ-ын чулганы хуралдаанд оролцсон гишүүд Э.Энхжаргал, Л.Төр-Од 51.6 хувийн дэмжиж Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнээр томиллоо.