Польш улсын Кельце хотноо сонирхогчдын боксын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдаж байгаа бөгөөд манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр дөрвөн тамирчин оролцож байгаа билээ.
Тэднээс тэмцээний долоо дахь өдөр А.Хулан, Э.Сүхбат нар шагналын тавцанд гарах болзлоо хангаад цаашид медалийн өнгөө өөрчлөх тулааныг хийхээр боллоо.
Тэмцээний долоо дахь өдөр
- эмэгтэйчүүдийн 51кг жинд Үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ А.Хулан, Казакстаны Гульнара Турапбайг 5:0 харьцаатай буулган авч хүрэл медалийн болзол хангалаа.
- Мөн эрэгтэйчүүдийн 52 кг-ын жинд тулалдсан залуучуудын шигшээ багийн тамирчин Энхзоригтын Сүхбат Испаний Хуан Пантоха Моренотой тулалдаж 5:0 харьцаатайгаар ялж, хагас шигшээд шалгарлаа.
Э.Сүхбат нь хагас шигшээд ОХУ-ын Евгений Жоровтой өрсөлдөх бол А.Хулан нь ОХУ-ын Валерия Линьковатай өрсөлдөх юм.