2021-04-23

“Онцгой Жаргалант” сувилалд 80 ор дэлгэн ковидтой иргэдийг эмчилж байна

ontsgoi-jargalant-suwilal
“Онцгой Жаргалант” сувилал

ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сэргээн заслын төв-113 дугаар ангийн “Онцгой Жаргалант” сувиллын хамт олон энэ сараас эхлэн коронавирусийн халдвар авсан иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлж эхэллээ.

Ковидын (Covid-19) халдвартай хөнгөн-эрсдэлтэй иргэдийн тусгаарлан эмчлэх 80 ор дэлгэн ажиллаж байна.

Сувиллын эмч, ажилтнууд коронавируст халдвар /КОВИД-19/-аас урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлын хүрээнд 2020 оны хоёрдугаар сарын 23-ны өдрөөс одоог хүртэл тусгай чиг үүргийн нислэгээр ирсэн иргэдийг хүлээн авч, тусгаарлан ажиглах үүргийг гүйцэтгэж байна.

Энэ хугацаанд сувиллын 45 алба хаагч 10-21 хоногийн хугацаатайгаар хоёр ээлжээр үүрэг гүйцэтгэн, тусгай чиг үүргийн 50 гаруй удаагийн нислэг, 4 удаагийн газрын боомтоор ирсэн 958 иргэн, дотоодын халдварын ойрын хавьтал 61 иргэн, нийт 1200 гаруй иргэнийг хүлээн авсан гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.