2021-04-23

Хөл хориог 5-р сарын 8-ны 06:00 цаг хүртэл СУНГАХААР БОЛЛОО

zasgiin-gazar
Хөл хориог 5-р сарын 8-ны 06:00 цаг хүртэл СУНГАХААР БОЛЛОО

Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2021 оны тавдугаар сарын 8-ны өдрийн 06:00 цаг хүртэл сунгах УОК-ын шийдвэрийг дэмжлээ.

2021 оны дөрөвдүгээр сарын 23-ны байдлаар 27,956 хүн халдвар авч, 69 хүн нас барсан. 4,127 хүн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал

  • хөнгөн 2,338
  • хүндэвтэр 1,374
  • хүнд 351
  • маш хүнд 64 иргэн байна.

№ Аймаг Тохиолдлын тоо
1 Улаанбаатар 24,242
2 Архангай 258
3 Баян-Өлгий 5
4 Баянхонгор 81
5 Булган 74
6 Говьсүмбэр 37
7 Дархан-Уул 437
8 Дорноговь 59
9 Дорнод 22
10 Дундговь 39
11 Завхан 129
12 Орхон 336
13 Өвөрхангай 208
14 Сүхбаатар 143
15 Сэлэнгэ 361
16 Төв 606
17 Увс 26
18 Ховд 197
19 Хөвсгөл 62
20 Хэнтий 53
Улсын хэмжээнд тусгаарлах 121 байранд 5,023 иргэн байна. 649,236 хүн вакцины эхний тунд, 64,469 хүн хоёрдугаар тунд хамрагджээ гэж Засгийн Газрын хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.