Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг хүлээн авсан УИХ-ын тогтоолд Ерөнхийлөгч Х.Баттулга хориг тавьсан. Тэгвэл Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг УИХ хүлээж авсангүй.
Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын нэгдсэн чуулганаар Үндсэн хуулийн Цэцийн 2021 оны хоёрдугаар дүгнэлтийг хүлээн авснаар өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч дахин нэр дэвших эрхгүй болсон.
Ерөнхийлөгч уг тогтоолд хориг тавьсан.
УИХ-ын дарга Г.Занданшатар:
“Хуульчдын саналаар цэцийн дүгнэлт бол Үндсэн хуулийн нэгэн адил хүчин төгөлдөр баримт бичиг. Түүн дээр хориг тавих эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Гэхдээ улс төрийн байдлыг бодолцож үзээд, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүндэтгэж үзээд хэлэлцэж байгаа юм шүү.
Тогтоолд:
Ерөнхийлөгчийн хоригийн тухай
Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны тухай хуулийг үндэслэн Монгол Улсын их хурлаас тогтоох нь:
УИХ-ын 4-р сарын 22-ны өдөр баталсан Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтэд бүхэлд нь хориг тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй” гэлээ.