2021-05-03

ЭМЯ: Коронавирусийн 911 тохиолдол бүртгэгдэж, хоёр хүн нас барав

Oyun-erdene-03
Шинээр 911 тохиолдол бүртгэгдэж, хоёр хүн нас барав

Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ-өөс цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ танилцууллаа. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд сорьцод шинжилгээ хийснээс 911 хүнд халдвар илэрчээ.

Ийнхүү Монголд улсад бүртгэгдсэн халдварын тоо 39381 болж байна. Шинэ тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 823 тохиолдол нь Улаанбаатар хотод, орон нутагт 88 хүн халдвар авчээ.

Түүнчлэн сүүлийн 24 цагийн хугацаанд Ковид19-ийн халдвартай хоёр хүн нас барж, нийт нас барсан хүний тоо 119 болж байна. Нас барсан иргэд 36 болон 60 настай эрэгтэй байжээ. 60 настай эрэгтэйн хувьд халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан гэлээ.

Сүүлийн 24 цагийн хугацаанд 1225 хүн эмчлэгдэж эмнэлгээс гарснаар нийт эмчлэгдсэн хүний тоо 22932 боллоо.

Халдварын улмаас 4,956 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас

  • Хөнгөн – 2,824
  • Хүндэвтэр – 1,525
  • Хүнд – 488
  • Маш хүнд – 119 хүн байна.

Хөнгөн хэлбэрээр өвчлөн гэртээ тусгаарлагдаж байгаа 8,302 хүнд өрхийн эрүүл мэндийн төвөөс хяналт тавьж байна.