2021-05-11

Вакцины I тун хийлгээд халдвар авсан бол II тунг 21 хоногийн дараа ХИЙЛГЭНЭ

vaccine-hiih
Вакцины I тун хийлгээд халдвар авсан бол II тунг 21 хоногийн дараа ХИЙЛГЭНЭ

    Эрүүл мэндийн сайдын тавдугаар сарын 7-ны тушаалаар коронавируст халдварын эсрэг вакцины дархлаажуулалтад нэмэлт зохицуулалт хийж, вакцинд хамрагдаагүй иргэдийг хамруулахаар тусгажээ.

Уг тушаалд:

  • Коронавируст халдварын эсрэг вакцинд хамрагдаагүй, уг халдвараар өвчилсөн иргэдийг I, II тунгийн вакцинаар дархлаажуулалт хийнэ.
  • Коронавируст халдварын эсрэг вакцины I тун хийлгээд уг халдвараар өвчилсөн хүнд батлагдсан өдрөөс хойш 21 хоногийн дараагаас II тунгийн вакцинаар дархлаажуулна.
~Вакцины I тун хийлгээд халдвар авсан бол II тунг 21 хоногийн дараа ХИЙЛГЭНЭ~
  • Коронавируст халдварын эсрэг вакцины I, II тунд хийлгээд өвчилсөн иргэдэд нэмэлт тунгаар дархлаажуулалт хийхгүй.
  • Коронавируст халдварын эсрэг вакцинд туйлын эсрэг заалтаас бусад шалтгаанаар хамрагдаагүй иргэдэд дахин эрүүл мэндийн үзлэг хийж, дархлаажуулалтад хамруулна гэж зохицуулалт хийсэн байна.