Наадмын 10 тэрбумыг эрүүл мэндийн салбарт хэрэглэнэ

Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдах нэгдсэн арга хэмжээний зардалд 10 тэрбум төгрөг зарцуулахаар Соёлын яамны төсөвт суулгасан билээ. Коронавируст цар тахлын нөхцөл байдлаас үүдэн дээрх 10 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн салбарт, иргэдийн эрүүл мэндийг дэмжихэд зарцуулахаар болжээ.

Төсвийн зориулалтыг өөрчлөхийн тулд Засгийн газар УИХ-д төсвийн тодотгол өргөн барих бөгөөд эрүүл мэндийн салбарт хичнээн төгрөг суулгахыг УИХ хэлэлцэн батлах юм байна.

Ташрамд дурдахад, Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүрээнд бүтэн жилийн турш:

  • Ардын хувьсгалын түүхэнд холбогдох хөшөө дурсгалуудыг сэргээх,
  • Монгол Улс НҮБ-д элссэний ойг тэмдэглэх,
  • Орчин цагийн шинжлэх ухааны байгууллага үүсч хөгжсөний 100 жил,
  • Орчин цагийн номын сан үүсч хөгжсөний 100 жил,
  • Бүх ард түмний урлагийн их наадам зохион байгуулах,
  • Хүүхдэд зориулсан цуврал уран бүтээл гаргах,
  • Спортын нэгдсэн наадам зохион байгуулах зэргээр олон салбарт бүтэн жилийн турш зарцуулахаар төлөвлөж байсан юм.
TAGS: