2021-09-30

Шуурхай зохицуулалт, удирдлагын операторуудын сургалт зохион байгуулагдаж байна

Нийслэлийн Онцгой байдлын газрын 2021 оны сургалтын  хөтөлбөр төлөвлөгөөг хэрэгжүүлэх, бүтцийн нэгжүүдийн шуурхай зохицуулалт, удирдлагын операторын ажлын хариуцлага, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх хууль эрх зүй, цэргийн хэргийн мэдлэгийг олгох зорилгоор сургалт зохион байгуулагдаж байна.

Сургалтын үйл ажиллагааг нээж НОБГ-ын дарга, хурандаа А.Дашням гамшгийн нөхцөл байдалд холбоо, зарлан мэдээлэл зохион байгуулах ажлын хариуцлага, албаны бэлтгэл бэлэн байдал, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх, сахилга хариуцлага, ёс зүйг эрхэмлэж ажиллахыг онцолсон юм.

Алба хаагчид Радио холбоо зохион байгуулах, Мэдээллийн аюулгүй байдлыг хангах журмууд, Багц мессежийн үйлчилгээ, Тоон радио холбоо, Цэргийн нийтлэг дүрмийн Дотоод албаны дүрэм, Жагсаалын дүрэм, Компьютер программ хангамжийн ажиллагаа, техникийн эвдрэл гэмтлийг шалгаж засварлах энгийн арга, Анги, салбарт ашиглагдаж байгаа станцаар холбоо зохион байгуулахад анхаарах асуудал, Гамшгаас урьдчилан сэргийлэх мэдээ мэдээлэл дамжуулах, Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн дүрмийг дагаж мөрдөх ажиллагаа, Харилцааны хандлага, ёс зүй, сэтгэл зүйн чиглэлээр мэдлэг мэдээлэл сонсож, туршлага солилцож байна.

Сургалтад бүтцийн нэгжүүдийн шуурхай зохицуулалт, удирдлагын оператор 40 гаруй алба хаагч хамрагдаж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

TAGS: