2022-02-06

Иргэн та хэрэглээний 0,7 га газраа авч амжаагүй бол ийм амархан болсон

Өрхийн хэрэглээний 0,7 га газраа өмчилж аваагүй иргэддээ зориулж дараах зөвлөмжийг хүргэж байна.
– Иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар өмчилж авахыг хүссэн өргөдлийг харъяалах орон нутгийн Засаг дарга /газрын алба/-д гаргана. Өргөдлийн загварыг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болох Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 133 дугаар тушаалаар шинэчлэн баталсан байдаг. Өргөдөлд Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3. дахь хэсэгт заасан материалуудыг хавсаргана.

Үүнд: 1. Гэр бүлийн 16 нас хүрээгүй гишүүний төрсний гэрчилгээний нотаиатчаар гэрчлүүлсэн хуулбар.

2. Гэр бүлийн ам бүлийн байдлын тухай баг, хорооны Засаг дарга /тосгоны захирагч/-ын тодорхойлолт.
3. Газрын тухай хуулийн дагуу газар эзэмшиж байгаа бол газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмших гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар.
4. Хүсэлт гаргасан газрын байршил, хэмжээг харуулсан тойм зураг. /хэрэв газрыг дундаа хэсгээр өмчлөхөөр бол өмчлөгч бүрийн хувьд ногдох газрын хэмжээ, байршил, заагийн тойм зураг/
5. Иргэний үнэмлэхийн хуулбар /нотариатаар гэрчлүүлсэн хуулбар/

Өмчлүүлэх үйл ажиллагааны дараалал:

1. Газар өмчлөх хүсэлтээ харъяалах орон нутгийн Засаг дарга /газрын алба/-д гаргана.
2. Газрын алба хүсэлтийг газар зохион байгуулалтын төлөвлөгөөтэй уялдуулан хянаад дээд шатны газрын албанд шилжүүлж тус шатны Засаг даргад өргөн барина.
3. Дээд шатны Засаг дарга иргэнд газар өмчлүүлэх шийдвэр гаргаж харъяалах орон нутгийн газрын албанаас иргэнд газар өмчлүүлэх шийдвэр, кадастрын зураг, хөрсний хянан баталгааны хуудсыг гардуулна.
4. Иргэн Үл хөдлөх эрхийн улсын бүртгэлийн газарт хандаж өмчилсөн газраа улсын бүртгэлд бүртгүүлснээр иргэний газар өмчлөх эрх үүснэ.

TAGS:
9 Comments
    Мэки

    Газраа яаж авдийн өөрөө очоод шон хатгаад кдастарт оруулаад авдиймуу

    Nergui

    Газар хаагуур өгөж байгаа бол би өөрийн гэсэн газартай болох гэсий яаж хөөцөлдөж олож авахуу надад туслаач

    Ванчинсүрэн Мөнхзул

    07 га газар ийн цахим бүртгэл хийлгэх гэсэн юмаа

    Ганшагай

    Яаж авах вэ очихоор өгөхгүй байгаа гээд байхын тэнсэн мөртлөө хороонд танилтай хүмүүс нь авчаад байхын яах вэ нээрээ Намайг Г.Ганшагай гэдэг 2хүүхэдтэй аав ээжийнхээ хашаанд амьдардаг тусдаа гармаар байгаа тул хүсэлтийг минь хүлээн авна уу

    Нармандах

    Газар авяааааааа төрд 20 жил боол хийлээ түй ч алга

    tungaa

    0.7 Га газар өмчлөх хүсээл бн ааа

Leave a Reply