“Marvel” студийн супер бүтээл “Avengers” киноны дөрөвдүгээр анги, Marvel cinematic universe(MCU)-ээс гаргаж байгаа хоёр дахь бүтээл “Endgame” буюу “Эцсийн тулаан” кино ирэх сарын 26-нд нээлтээ хийнэ. Тус кинонд Ахмад Америкийн дүрийг бүтээсэн жүжигчин Крис Эванс уг ангид тоглоод “Marvel” студийг орхиж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн. Үүнтэй зэрэгцэн тус студи дараа дараагийн супер баатрын дүрд тоглох жүжигчидтэй гэрээ байгуулж байгаа аж.
Тухайлбал, MCU “Black Panther-2”, “Black Widow”, “Doctor Strange-2”, “The Eternals”, “Guardians of the Galaxy-vol.3”, “Shang-Chi” зэрэг зургаан киног хийхээр баталсан. Үүнээс найруулагч Хлоя Чжаогийн найруулж буй “The Eternals” кинонд Анжелина Жоли супер баатрын дүр бүтэхээр болжээ.