Хиам хэмээх хүнсийг бид өргөн хэрэглэдэг ч түүнийг чухам яаж, юугаар, ямар горим, журмаар хийдэг тухай тэр бүр мэддэггүй. Идэхэд аятайхан, хэрэгцээ хангаж л байвал сэтгэл ханаж байдаг.
Гэтэл энэхүү бүтээгдэхүүнийг хэрэглэхдээ олон талаас нь бодолцож сонголтоо хийж байх нь таны, гэр бүлийн тань эрүүл мэндэд тустай. Хиамны гол түүхий эд нь мах бөгөөд зөвхөн түүгээр л хийчихдэггүй.
Өөх, тос болон мах орлуулагч гель, элдэв амтлагч, бас болоогүй ус, мөс хүртэл ордог. Тэгвэл гэртээ хийж болох энгийн жорыг танилцуулж байна. Та үүнийг хийгээд бага насны хүүхдэдээ өгсөн ч ямар ч аюулгүй.
Хийх арга:
Бид хиам хийх гэж байгаа учраас холигч заавал хэрэглэх шаардлагатай. Мөн гэрийн нөхцөлд хиамаа хэвэнд оруулах шилэх аяга юм уу хөнгөн цагаан аягаа бэлтгэнэ. Ургамалын тосоор тосолж өгөөрэй. Ингээд махаа жижиглээд холигчдоо хийнэ /Мөн тахиан махныхаа талыг гахайн махтай холиод хийж болно/ Дээрээс нь амтлагчуудаа асгаж өгнө.
Мөн сармисаа жижиглэн хэрчиж
хийгээд холино.Дээрээс нь сүүгээ нэмээд сайтар холино.Ингээд цагаан шаргал өнгөтэй зутан маягийн холимог бий болно. Ингээд бэлтгэсэн шилэн аяганууддаа хуваагаад хийнэ.
Хүнсний цаасаар тойруулан сайтар ороогоод саванд аягатай хольцоо хийгээд гал дээр тавина /Аягаа тавихаас өмнө савандаа даавуу дэвсч өгвөл харших дуу гарахаас сэргийлнэ/.
Савандаа аяганыхаа тал хүртэл ус хийгээд таглана. 35 минут буцалгана.Цаг нь болмогц галаа унтраагаад гаргана.Ингээд болгоомжтой гаргаад аяганаас нь салгана.Хүнсний уутанд хийгээд хөргөгчид тавина.