Ааруулын шүүс таргалалтаас сэргийлж, дархлаажуулдаг

aaruul
Ааруулын шүүс таргалалтаас сэргийлж, галбиржуулдаг

Охид бүсгүйчүдээ наашаа суугаарай, нэгэн таатай мэдээ байна. Эрүүл чийрэг бие бялдартай, хүссэн жиндээ хүрэх гээд мунгинаж сууна уу.

Ааруул дэвтээсэн цай, ус зэрэг нь ходоод, гэдэс, цөсийг цэвэрлэж, эрүүлжүүлэх үйлчилгээтэй байдаг байна. Турахыг хичээж, хоолны дэглэм барьж байгаа хүнд ааруул, ээзгийг дэвтээж, шүүсийг нь хэрэглэхээс гадна дангаар нь амандаа хүлхэж идэхэд хоол идсэнээс ялгаагүй мэдрэмж төрж, тунчиг таатай байх нь дамжиггүй.

Түүнчлэн уламжлалт анагаах ухаанд ааруулын шүүс хий, шарыг үүсгэхгүйгээр бадганыг арилгах шидтэй хэмээн бичсэн байдгаас гадна хаван үүсэх болон таргалалтаас сэргийлдэг гэж үздэг аж. Тиймээс чихэргүй ааруулыг халуун усанд дэвтээгээд шүүсийг нь ууж байгаарай.

Ааруултай холбоотой шинжлэх ухаанаар нотлогдсон өөр нэг мэдээлэл нь ааруул тогтмол идвэл ходоодны галын илчийг үүсгэж, цусан дахь сахарын хэмжээг хэвийн төвшинд байлгаж, амны цангааг тайлах үйлчилгээтэй юм. Эцэст нь зуны улиралд малын махнаас татгалзсанаар хүний таван цул эрүүлжиж, ядаргаа тайлагддаг бөгөөд таргалалтаас салах, сахарын өвчин тусахгүй байх хамгийн сайн арга болдог гэдгийг мэргэжлийн эмч нар зөвлөх болсныг энд онцлох хэрэгтэй болов уу.

Гэхдээ хэтрүүлэлгүй хэрэглэх хэрэгтэй. Өдөрт 1-2 аягыг ундны оронд ууж хэрэглэнэ.

Ходоодны галын илч муудахад ямар зовуур илэрдэг вэ?

  • хоол шингэхгүй цардайх
  • гэдэс хий дүүрэх, хуржигнах
  • хэвлий хүйт оргих, дүүрэн санагдах

Ходоодны галын илч дэмжихийн тулд амьдралын хэв маяг, хоол хүнсэндээ анхаарах хэрэгтэй.

  •  Ходоодны хэмжээнд тохируулан идэх, хөнгөн чанартай хоол хүнсийг (ногоо, шөл) цадтал харин хүнд чанартай идээг (мах, шарсан хуурсан хоол) бага хэмжээгээр идэх
  •  Өлөн үедээ халуун бүлээн буцалгасан ус уух
  •  Хоол идэхээс 30 мин өмнө 1 аяга буцалгасан бүлээн ус ууж байгаарай. Энэ нь идээг шингээж биеийг төлжүүлж хүч нэмнэ.
  •  Хоол шингэхгүй хэвлий дүүрвэл буцалгасан халуун бүлээн ус уух
  •  Хоол идсэний дараа их уувал таргалах, хоолны өмнө их уувал турах хандлагатай байдгийг анхаарвал зохино.