more

Social Media

Өнгөт чулуу түүгчид шинээр газар хөндөж эхэлжээ

Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газартай хамтран өнгөрсөн амралтын өдрүүдэд Баянхутаг сумын нутагт иргэд хууль бусаар шинээр газар хөндөн байгалийн өнгөт чулуу олборлосон зөрчлийг илрүүлж 187 ширхэг байгалийн өнгөт чулуу болон газар ухахад ашигладаг багаж, эд зүйлийг хураан авчээ. Өнгөт чулуу түүсэн иргэд “Ажлын байр олдохгүй байгаа учир орлого олох үүднээс чулуу түүсэн” гэж …

20180609_p1be8mc6v0hmu1s6j16i4s021cfv1

Хэнтий аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газартай хамтран өнгөрсөн амралтын өдрүүдэд Баянхутаг сумын нутагт иргэд хууль бусаар шинээр газар хөндөн байгалийн өнгөт чулуу олборлосон зөрчлийг илрүүлж 187 ширхэг байгалийн өнгөт чулуу болон газар ухахад ашигладаг багаж, эд зүйлийг хураан авчээ.

Өнгөт чулуу түүсэн иргэд “Ажлын байр олдохгүй байгаа учир орлого олох үүднээс чулуу түүсэн” гэж тайлбар хэлдэг бөгөөд аймгийн Мэргэжлийн хяналтын газрынхан тус аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын ажлын байрны нэгдсэн зар, орон нутгийн зарим фэйсбүүк групп дээр байгаа ажлын байрны заруудыг нийтэлж, хууль зөрчин хялбар аргаар ашиг орлого олох хандлагаа өөрчилж, газар шороогоо ухаж байгаль орчноо сүйтгэхгүй байхыг уриалжээ.

Miningworld Mongolia

Miningworld Mongolia

What to read next...

Comments

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн