2019-04-10

ОУХМ М.Анхцэцэг спортдоо эргэн ирлээ

Үрийн зулай үнэрлэн, спортоос түр хөндийрсөн, ДАШТ-ий хүрэл медальт М.Анхцэцэг бэлтгэлээ хийж эхэлжээ. ОУХМ цолтой тэрбээр амаржсанаасаа хойш таван сарын дараа спортдоо эргэн ирж байгаа нь энэ. Энэ жил залуучуудын ДАШТ-д оролцох М.Анхцэцэгийг формдоо зургаан сарын хугацаанд орно гэж түүний дасгалжуулагч Ц.Хосбаяр тооцоолсон гэнэ.

Риогийн олимпод VIII байрт шалгарч, улсынхаа дээд амжилтыг 70 гаруй удаа шинэчилсэн тэрбээр Азийн АШТ-д түрүүлсэн, Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн, оюутны ДАШТ-ээс медаль хүртсэн Монголын анхны туйванч юм. Хүндийг өргөлтөөр 11 жил хичээллэж буй М.Анхцэцэг 2010 онд спортын мастер, дараа жил нь (13 насандаа) олон улсын хэмжээний мастер болсон юм.

TAGS: