more

Social Media

“Шарк танк”-ууд 23 бизнес төслийг дэмжжээ

Дэлхийн 30 гаруй оронд амжилттай зохион байгуулагдаж буй бизнесийн реалити шоу “Шарк танк” нэвтрүүлгийн Монгол дахь хоёрдугаар цуврал гуравдугаар сарын 24-нд сүүлийн дугаараа үзэгчдэдээ хүргэж дууслаа. Энэ удаагийн цувралд нийт 300 гаруй гарааны бизнес эрхлэгч бүртгүүлснээс 23 бизнес эрхлэгчийн төсөл, бизнес хөрөнгө оруулалтаа авах санал авч чаджээ.  Бизнес эрхлэгчдэд нэвтрүүлгийн үеэр нийт 3.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг …

51783131_294183587945031_5317886028957089792_n

Дэлхийн 30 гаруй оронд амжилттай зохион байгуулагдаж буй бизнесийн реалити шоу “Шарк танк” нэвтрүүлгийн Монгол дахь хоёрдугаар цуврал гуравдугаар сарын 24-нд сүүлийн дугаараа үзэгчдэдээ хүргэж дууслаа.

Энэ удаагийн цувралд нийт 300 гаруй гарааны бизнес эрхлэгч бүртгүүлснээс 23 бизнес эрхлэгчийн төсөл, бизнес хөрөнгө оруулалтаа авах санал авч чаджээ.  Бизнес эрхлэгчдэд нэвтрүүлгийн үеэр нийт 3.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг шаркууд хийсэн байна.

Гарааны бизнес эрхлэгчдэд том боломж олгодог тус нэвтрүүлгийг “Монгол ТВ” телевиз 2017 онд анх албан ёсны эрхтэйгээр үзэгчдийн хүртээл болгож байсан юм. Энэ жил 10 жилийн ойтойгоо золгож байгаа тус телевизийн хамт олон дэлхийн хэмжээний шоу нэвтрүүлгүүдийг өндөр чанартайгаар үзэгчдэдээ хүргэдгийн нэг нь “Шарк Танк” нэвтрүүлэг.

Энэ жил тус нэвтрүүлгийн шаркуудын бүрэлдэхүүнд Гацуурт компанийн ерөнхий захирал Л.Чинбат, Хас банкны ерөнхий захирал Г.Амартүвшин, МАК  группийн ерөнхийлөгч Н.Цэлмүүн нараас гадна ЭМ СИ ЭС группийн дэд ерөнхийлөгч Д.Энхтүвшин,  Петровис группийн ТУЗ-н дарга Ж.Оюунгэрэл шинээр орж, жижиг дунд бизнес эрхлэгчидтэй уулзан хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа бизнесүүдийг дэмжсэн юм.

invest.mongolian.property

invest.mongolian.property

What to read next...

Comments

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн