more

Social Media

Хүүхдийн кабинетууд дахин нэг сар уртасгасан цагаар ажиллана

Томуу, томуу төст өвчин газар авч байгаатай холбогдуулан Нийслэлийн дүүргүүдийн эмнэлгийн Хүүхдийн кабинетуудыг уртасгасан цагаар ажиллуулах тушаал гарсан байдаг. Энэ сарын 1-ний өдрөөс уг тушаалын хугацаа дууссан хэдий ч Нийслэлийн Эрүүл мэндийн газраас уг тушаалыг дахин нэг сарын хугацаагаар сунгах шийдвэр гаргалаа. Учир нь томуу, томуу төст өвчний өвчлөл харьцангуй буурсан хэдий ч бага насны хүүхдийн өвчлөлийн …

hhed

Томуу, томуу төст өвчин газар авч байгаатай холбогдуулан Нийслэлийн дүүргүүдийн эмнэлгийн Хүүхдийн кабинетуудыг уртасгасан цагаар ажиллуулах тушаал гарсан байдаг.

Энэ сарын 1-ний өдрөөс уг тушаалын хугацаа дууссан хэдий ч Нийслэлийн Эрүүл мэндийн газраас уг тушаалыг дахин нэг сарын хугацаагаар сунгах шийдвэр гаргалаа. Учир нь томуу, томуу төст өвчний өвчлөл харьцангуй буурсан хэдий ч бага насны хүүхдийн өвчлөлийн тоо хэвийн хэмжээнд хүрэхгүй байна.

Иймд дүүргүүдийн эрүүл мэндийн төвийн “Хүүхдийн кабинет”-ийг энэ сарын 01-нээс ирэх сарын 01-ний өдрийг хүртэл уртасгасан цагаар ажиллуулах, эмч ажиллагсдын илүү цагийн цалин хөлсийг зохих ёсоор шийдвэрлэхээр болжээ.

huuhduud

huuhduud

What to read next...

Comments

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн