Таны бяцхан хүүхдэд уураг илчлэг дутагдахгүй мөн ихдэхгүй байх их чухал юм. Тиймээс хэрхэн сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна. Халдварт болон амьсгалын замын үрэвсэл, суулгалт зэрэг өвчнөөс сэргийлэх, өвчилсөн тохиолдолд цаг алдалгүй бүрэн эмчлүүлэх 1 хүртэлх насны хүүхдийг сар бүр, 2-6 хүртэлх насны хүүхдийг улиралд нэг удаа, 7-10 насны хүүхдийг жилд 2 удаа урьдчилан сэргийлэх үзлэгт …
Хүүхдэд уураг илчлэг дутагдахгүй мөн ихдэхгүй байх чухал

Таны бяцхан хүүхдэд уураг илчлэг дутагдахгүй мөн ихдэхгүй байх их чухал юм. Тиймээс хэрхэн сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна.
- Халдварт болон амьсгалын замын үрэвсэл, суулгалт зэрэг өвчнөөс сэргийлэх, өвчилсөн тохиолдолд цаг алдалгүй бүрэн эмчлүүлэх
- 1 хүртэлх насны хүүхдийг сар бүр, 2-6 хүртэлх насны хүүхдийг улиралд нэг удаа, 7-10 насны хүүхдийг жилд 2 удаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулан жин, өндрийг үзүүлж хүүхдийн өсөлтийн байдалд үнэлгээ өгүүлэх
- Хүүхдийн хүнс, хоолны нэр төрлийг олшруулах, 5 бүлэг хүнсний бүтээгдэхүүнээс өдөр бүр өгөх. Уураг болон илчлэгийн хэрэгцээг хангах хоолоор хооллох
- Аминдэм, эрдэс бодисыг шаардлагатай үед нэмэлтээр өгөх
- Эцэг эх, хүүхэд асрагчдад хүүхдийн хоолны талаар зөв мэдлэг, дадал олгох
- Уураг маш их бүтээгдэхүүнүүд: Бяслаг, шар буурцаг, вандуй, шош, самар, тосгүй ээдэм, мах, тахиа, ихэнх төрлийн загас,
- Уураг маш бага бүтээгдэхүүнүүд: Цөцгийн тос, зарим ногоо, жимс, мөөг

