more

Social Media

85 насандаа дэлхийн рекордыг эзэмшижээ

Польшийн Торун хотноо хөнгөн атлетикийн мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Уг тэмцээнд Монгол Улсын баг тамирчид амжилт  дүүрэн оролцож байгаа юм. Эрэгтэйчүүдийн 400 метрийн зайд 85-аас дээш насныхантай хурдаа сорьсон Ц.Раднаа Япон, Герман, Их Британи, АНУ-ын тамирчдыг ардаа орхин, аваргын алтан медалийг хүртжээ. Цэрэнгийн Раднаа энэ жил 85 настай тамирчин бөгөөд түүний ДАШТ-д түрүүлсэн …

Польшийн Торун хотноо хөнгөн атлетикийн мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Уг тэмцээнд Монгол Улсын баг тамирчид амжилт  дүүрэн оролцож байгаа юм.

Эрэгтэйчүүдийн 400 метрийн зайд 85-аас дээш насныхантай хурдаа сорьсон Ц.Раднаа Япон, Герман, Их Британи, АНУ-ын тамирчдыг ардаа орхин, аваргын алтан медалийг хүртжээ. Цэрэнгийн Раднаа энэ жил 85 настай тамирчин бөгөөд түүний ДАШТ-д түрүүлсэн хугацаа дэлхийн дээд амжилт 1:33 /нэг минут, 33 секунд/ байсныг 1:20 болгон шинэчилсэн байна.

Мөн мастеруудын ДАШТ-ээс манай улсын гурван тамирчин мөнгөн медаль хүртжээ. Хөнгөн атлетикийн мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 30-нд өндөрлөнө.

wowldaa

wowldaa

What to read next...

Comments

Leave a Reply

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн